|
Adnetwork-д реклам байршуулах талаар асуултууд
|
|
|
|
 Adnetwork гэж юу вэ?
|
Худалдан авах потенциал өндөр интернэт хэрэглэгчидэд зориулж Монголын хамгийн нэртэй том портал болон вэвсайтууд дээр хамгийн хямд өртгөөр, хамгийн хялбар аргаар, хүссэн үнийн дүнгээрээ реклам байршуулах систем юм.

|
|
|
 Adnetwork-ийг хэн ашиглаж болох вэ?
|
Adnetwork-ийг ашиглахын тулд та хэн ч байж болно. Хүн бүхэнд нээлттэй хамгийн хямдхан, уян хатан, хүртээмжтэй рекламны суваг.

|
|
|
 Яагаад би Adnetwork-ийг ашиглах хэрэгтэй вэ? Ямар давуу талуудтай вэ?
|
Adnetwork нь интернэт маркетингийн салбарт цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа бөгөөд энэ доорх давуу талуудыг авчирч байгаа юм.
- Худалдан авах потенциал өндөртэй хэрэглэгчидэд хүрэх хамгийн дөт зам
- Реклам байршуулах үйл ажиллагаа автоматжиж маш хялбар болсон
- Хүссэн хүн интернэт-д реклам байршуулах боломжтой
- Хэдэн ч төгрөгөөр реклам байршуулах боломжтой
- Хэдий ч хугацаагаар реклам байршуулах боломжтой
- Нэгээс олон вэвсайтуудад нэгэн зэрэг реклам байршуулах боломжтой
- Реклам байршуулалтынхаа үр дүнг бодитоор цаг тухайд нь хянах боломжтой
гэх зэрэг олон давуу талуудтай болохыг та хэрэглэх тусам мэдрэх болно.

|
|
|
 Adnetwork-д хэрхэн реклам өгөх вэ?
|
Юуны түрүүнд та манай системд бүртгүүлсэн байх хэрэгтэй. Эндээс бүртгүүлнэ үү!
Системд нэвтэрч орсныхаа дараа та төрөл бүрийн рекламуудаа үүсгэж болно. Рекламуудаа үүсгэсний дараа хүссэн бүлэгт эсвэл вэвсайтаа сонгон "Реклам байршуулалт"-аа хийнэ. Таны төлбөр баталгаажсаны дараа таны төсөвлөсөн мөнгөнд тохируулж таны реклам цацагдаж эхлэх болно.

|
|
|
 Би ямар ямар рекламыг үүсгэж болох вэ?
|
Манай системээр дамжуулан та доорх 3 төрлийн реклам үүсгэх боломжтой
- Текстэн
- Зурган
- Флаш анимац
Жишээ болгож доорх зурган дээр текстэн реклам үүссэн байгааг харууллаа

|
|
|
|
 Миний үүсгэсэн рекламууд ямар вебсайтууд дээр харагдах вэ?
|
Таньд 3 сонголт бий;
- Та adnetwork-д бүртгэлтэй бүх сайтууд дээр байршуулж болно
- Та зөвхөн тодорхой бүлэгт харьялагдах вэбсайтуудад байршуулж болно
- Та зөрхөн өөрийн сонгосон вэвсайтуудад байршуулж болно.

|
|
|
 Төлбөрөө яаж хийх вэ?
|
Та реклам байршуулалтынхаа төлбөрийг үйлчилгээний эхэнд төлөх ёстой ба төлбөрийг онлайнаар эсвэл дансны шилжүүлгээр хийж болно.
Онлайн төлбөрийн хувьд бид Худалдаа Хөгжлийн Банк болон Бусад гэрээт банкуудын системээр дамжуулан хийж байгаа.
Харин дансны шилжүүлгийн хувьд та хүссэн банкнаасаа манай компаний харилцах дансанд шилжүүлж болно.

|
|
|
 Миний үүсгэсэн рекламууд бусад вебсайтууд дээр хэдий хугацаагаар харагдах бэ?
|
Та өөрөө нэг өдөрт зарцуулах рекламыхаа төсөвөө зааж өгөх боломжтой. Ингэснээр таны тодорхойлсон төсвийн хэмжээгээр харагдах болно.Хамгийн өндөр төсөвтэй реклам тань илүү их харагдана.

|
|
|
 Би рекламуудаа ямар ямар вебсайтууд дээр харагдахыг нь зохион байгуулж болох уу?
|
Та үүсгэсэн рекламуудаа :
- Бүх вебсайтуудад харуулах
- Зөвхөн сонгосон вебсайтууддаа харуулах
- Рекламаа тавихыг хүсээгүй сайтууд дээр хориг тавих
боломжуудтай

|
|
|
 Би өөрийн рекламаа бусад вебсайтууд дээр харагдаж байгаа үгүйг яаж мэдэж вэ?
|
Манай систем дээр бүртгэгдсэн рекламууд тодорхой агшин бүрт солигдож харагддаг. Таны реклам байнга тогтмол харагдах боломжгүй юм.
Системд нэгээс олон реклам байрших учраас хамгийн өндөр үнэлгээтэй буюу өдрийн төсөв нь хамгийн өндөр реклам бусдаасаа тэр хэмжээгээр олон харагдах болно.

|
|
|
 Би рекламдаа төсөвлөсөн мөнгөний үлдэгдэлээ буцаан авч болох уу?
|
Та хэрвээ нэг л мөнгөө төлсөн бол реклам цацагдаж дуустал мөнгөө буцаан авах боломжгүй. Тиймээс та анх гэрээгээ сайн уншиж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Төсөвлөсөн мөнгийг тань дуустал реклам цацагдана.

|
|
|
 Рекламнууд ямар ямар хэмжээтэй байх вэ?
|
|
|
|
 Реклам ямар үнэтэй вэ?
|
Adnetwork, таны оруулсан рекламуудыг хамгийн боломжит цагуудад хамгийн их хэрэглээтэй сайтуудаар дамжин интернэт хэрэглэгчидэд хүргэх бөгөөд рекламны төрөл болон хэмжээнээс шалтгаалан үнэ нь өөрчлөгдөнө.
- Текст реклам = 0.5 төгрөг (50 мөнгө)
- Зурган эсвэл Флаш реклам(жижиг) = 0.5 төгрөг (50 мөнгө)
- Зурган эсвэл Флаш реклам(дунд) = 1 төгрөг
- Зурган эсвэл Флаш реклам(том) = 2 төгрөг
Дээрх үнэ нь таны рекламыг нэг хэрэглэгчид нэг удаа харуулах(PayPerView) үнэ юм.

|
|
|
 Миний реклам хэд хоног цацагдах вэ?
|
Та рекламаа хэд хоног, хэдэн төгрөгөнд тааруулж цацахаа анх байршуулалт хийхдээ тохируулж өгнө. Реклам байршуулах явцад та цацагдах эхлэх огноо, рекламны нийт төсөв мөн нэг өрдийн төсвийн хязгаар гэсэн 3 утга оруулж байгаа. Тиймээс таны реклам хамгийн багадаа цацагдаж эхлэх огноогоос эхлэн "Нийт төсөв/өдрийн хязгаар" хоног цацагдана гэсэн үг. Жишээ нь: 20000 төгрөгийн төсөвтэй реклам байршуулалт, өдрийн хязгаараа та 5000 гэж тодорхойлсон бол таны реклам(ууд) хамгийн багадаа 4 өдөр (20000/5000) цацагдана гэсэн үг. 4-өөс дээш өдөр цацагдах боломжтой, учир нь системд олон реклам байвал илүү өндөр төсөвтэй рекламууд түрүүлж гарсны улмаас таны реклам төлөвлөсөн төсөвтөй тааруулж цацагдахгүй байх магадлалатай. Тиймээс та аль болох өдрийн хязгаараа өндөр тавих хэрэгтэй.

|
|
|