Adnetwork-logo
Хэрхэн ажилладаг?  |  Ямар үнэтэй вэ?  |  Жишээ рекламууд  |  Түгээмэл асуултууд
Adnetwork сүлжээнд элсэх талаар асуултууд
Arrow Adnetwork гэж юу вэ?
Arrow Adnetwork ашиглан хэрхэн вэбсайтаараа орлого олох вэ?
Arrow Би вебсайт дээрээ ямар ямар реклам байршуулж болох вэ?
Arrow Би өөрийн вебсайт дээрээ реклам байршуулсаныхаа ашгийг яаж харах бэ?
Arrow Би рекламаас олсон ашигаа (мөнгөө) яаж, хэдийд авах бэ?
Arrow Рекламны орлогын хэдэн хувийг би авах вэ?
Arrow Би өөрийн хэд хэдэн вебсайтаа системд бүртгүүлж болох уу?
Arrow Миний вебсайт ямар шаардлагыг хангасан байх шаардлагатай вэ?
Arrow Рекламнууд ямар ямар хэмжээтэй байх вэ?
Arrow Нэг хуудсан дээр хэдэн рекламны код байршуулж болох вэ?
Arrow Рекламаа би хуудсаныхаа хаана байрлуулах ёстой вэ?
Arrow Яагаад миний данс хаагдчихав?
Arrow Adnetwork гэж юу вэ?
Вэбсайтаараа дамжуулан орлого олох хамгийн энгийн, хялбар бөгөөд шилдэг арга.

Backtotop

Arrow Adnetwork ашиглан хэрхэн вэбсайтаараа орлого олох вэ?
Adnetwork, таны сайтыг сүлжээндээ элсүүлэн авч реклам байршуулах сонирхолтой үйлчлүүлэгчдийнхээ рекламыг танай сайтаар дамжуулан цацах болно. Ингэснээр та реклам авах зардлаас бүрэн ангижирч, тогтмол орлоготой болж, сайтынхаа үндсэн үйл ажиллагаандаа улам түлхүү анхаарах боломж нээгдэнэ.

Backtotop

Arrow Би вебсайт дээрээ ямар ямар реклам байршуулж болох вэ?
Та манай системээр дамжуулан өөрийн вэбсайт дээрээ доорх 3 төрлийн рекламыг авах боломжтой.
 
  • Текстэн
  • Зурган
  • Флаш анимац
Жишээ болгож текстэн реклам өөрийн вебсайт дээрээ хэрхэн авах, мөн яаж харагдах байдлыг нь тодорхойлж өгч байгааг харууллаа.

Backtotop

Img_ads
Arrow Би өөрийн вебсайт дээрээ реклам байршуулсаныхаа ашгийг яаж харах бэ.?
Та эхлээд манай системд вэбсайтаа бүртгүүлсэн байх ёстой. Нэг хэрэглэгч хэдэн ч вэб сайт бүртгүүлж болно. Таны вэбсайтыг бид реклам тавих боломжтой эсэхийг хянаж үзсэний эцэст баталгаажуулах болно. Энэ мөчөөс эхлэн та вэв сайт-дээрээ манай системээс рекламны код аван рекламаа харуулж эхлэх боломжтой болно. Реклам таны вэбсайтад харагдах(хандалт - PayPerView) тоолонд таны дансанд рекламны хэлбэр, хэмжээнээс шалтгаалан дунджаар 1 төгрөг орох болно. Та системд өөрийн хэрэглэгчийн эрхээрээ орсоноор ямар вэбсайт-аасаа хэдий хэмжээний орлого олсоноо огноогоор нь харах боломжтой.

Backtotop

Arrow Би рекламаас олсон ашигаа (мөнгөө) яаж, хэдийд авах бэ?
Таны рекламнаас олсон ашиг 25.000 төгрөг хүрсэн тохиолдолд авах боломжтой болно.Сар бүрийн эхний 15 хоногт багтаан түрүү сарын орлогыг тань таны бидэнд өгсөн данс руу бид шүлжүүлсэн байна.

Backtotop

Arrow Рекламны орлогын хэдэн хувийг би авах вэ??
Хэрэв танай сайт өдөрт 25 мянгаас доош хандалттай бол орлогын 50%-ийг та авах болно. Харин үүнээс дээш хандалттай тохиолдолд бидэнтэй холбоо тогтооно уу?

Backtotop

Arrow Би өөрийн хэд хэдэн вебсайтаа системд бүртгүүлж болох уу?
Та хүсвэл хэдэн ч вебсайтаа манайд бүртгүүлж болно.Таныг бүртгүүлсэний дараа бид сайтын агуулгыг нь шалгана.Хэрвээ таны вебсайт шаардлага хангаж байвал бид системдээ бүртгэх болно.

Backtotop

Arrow Миний вебсайт ямар шаардлагыг хангасан байх шаардлагатай вэ?
Таны вэбсайт реклам авах эрхтэй болохын тулд тодорхой шалгууруудыг давсан байх ёстой. Жишээ нь: байнга шинэчлэгддэг байх, шинэлэг мэдээллээр баялаг байх, оригинал(хуулбар биш) агуулгатай байх, өдөрт олон хандалттай байх, садар самуунтай холбоотой мэдээлэл агуулаагүй, гэмт хэрэг сурталчилаагүй байх байх гэх мэтчилэн...

Backtotop

Arrow Рекламнууд ямар ямар хэмжээтэй байх вэ?
Та вэбсайт дээр дараах хэмжээтэй рекламуудыг байршуулж болно. Хэрэв тэкст реклам байршуулах гэж байгаа бол вэвсайтынхаа үзэмжэнд тохируулж өнгийг нь өөрчлөх боломжтой. Хэдий чинээ том реклам байршуулна таны орлого төдий чинээ их байна гэсэн үг.

Backtotop

Хэвтээ:
Img_234_60 Img_468_60
Img_728_90
Босоо:
Img_120_600 Img_160_600
Дөрвөлжин:
Img_180_150 Img_250_250
Img_336_280
Arrow Нэг хуудсан дээр хэдэн рекламны код байршуулж болох вэ?
Та вэбсайтынхаа ямарваа нэг хуудсанд хамгийн ихдээ 2 рекламны код байршуулах эрхтэй. Энэ нь ямар ч хэмжээтэй хоёр рекламны орон зай гэсэн үг.

Backtotop

Arrow Рекламаа би хуудсаныхаа хаана байрлуулах ёстой вэ?
Та рекламаа байршуулахдаа хуудасны дунд хэсгээс доошгүй байрлалд, зочидын нүдэнд ил харагдахаар, нуугдмал биш, өнгөний хувьд сайтын өнгөтэй төстэй байдлаар харуулах ёстой.

Backtotop

Arrow Яагаад миний данс хаагдчихав?
Та үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн эсвэл заасан заалтуудын эсрэг үйлдэл хийсэн тохиолдолд таны дансыг бид хаах болно. Жишээ нь: та Adnetwork-өөс өгсөн рекламны кодыг өөрчилсөн, рекламуудаа зохих байршилд байршуулаагүй, хуурамч хандалт зохиомолоор үүсгэсэн, сайтын агуулгыг үйлчилгээний нөхцөлийг зөрчихөөр өөрчилсөн, сайтын үйл ажиллагаа суларсан, хандалтын тоо багассан гэх зэрэг шалтгаануудаар таны дансыг хаах эрх бидэнд байх болно.Таны данс хаагдсан тохиолдолд бид таны дансандах үлдэгдлийг олгохгүй гэдгийг анхаарна уу?

Backtotop

Copyright (c) 2007-2008 | Developed and Managed by Singleton-logo
Motigo Webstats - Free web site statistics Personal homepage website counter